ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

Аргын тооллын 8 сарын 4, Сугар гараг. Билгийн тооллын 18, шувуун хошуут одтой, хөх морь өдөр. Өдрийн наран 5 цаг 32 минутад мандан, 20 цаг 25 минутад жаргана.

Тухайн өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *