Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлийн туршилтын галт тэрэгний аяллыг энэ сарын 7-ноос зогсооно
Сэлэнгэ аймгийн Мандал суманд үер буусны улмаас долдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Улаанбаатар-Зүүнхараа-Улаанбаатар чиглэлд туршилтаар №281/282 галт тэргийг аялуулж байв.
Харин уг галт тэрэгний аяллыг наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн зогсоож буйгаа Улаанбаатар төмөр зам ХНН-ээс мэдээллээ.
Иймд наймдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн Зүүнхараа чиглэлд галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу буюу Улаанбаатараас өдөр бүр 10:35, 18:40, 20:35 цагт хөдөлнө.