Нэгдүгээр ангид элсэх сурагчдыг энэ сарын 15-наас цахимаар бүртгэнэ

Төрийн өмчийн ерөнхий боловсролын 2023-2024 оны хичээлийн жилийн хамран сургах тойргийг баталжээ. Ингэснээр нийслэлийн есөн дүүргийн нэгдүгээр ангид элсэн орох хүүхдүүд харьяаллын дагуу аль сургуульд суралцах нь тодорхой болж байна.

Бүртгэл хэзээ эхлэх талаар Нийслэлийн Боловсролын Газраас тодруулахад “ЕБС-ийн нэгдүгээр ангид орох хүүхдүүдийг наймдугаар сарын 15-ны мягмар гарагт “E-MONGOLIA” системээр бүртгэж эхэлнэ” гэв.

Энэ жил 39 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэх тооцоололтой байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *