Цахилгаан шатанд гацсан таван настай хүүг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо орон сууцны байрны цахилгаан шат гацаж дотор нь бага насны хүүхэд агааргүйдсэн тухай дуудлагыг өчигдрийн 17:54 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид шуурхай очиж, таван настай хүүг эсэн мэнд гарган ар гэрт нь шилжүүлэн өгсөн хэмээн Онцгой Байдлын Ерөнхий Газраас мэдээлэв.

Хотын стандартын лифтэнд тавигдах шаардлагад лифт эзэмшигч нь түүний ажиллагаанд хяналт тавьж, засвар, үйлчилгээг тогтмол хийх зохион байгуулалтын арга хэмжээ авах замаар лифтний бүрэн бүтэн байдал, аюулгүй ажиллагааг хангаж, засвар техник үйлчилгээ болон магадлалыг цаг хугацаанд нь тогтмол хийлгэх, мэргэжлийн ажилчин ажиллуулна хэмээн заасан байдаг. Иймд стандартаа мөрдөж ажиллах нь чухал байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *