Цагийн тариа хийлгээд урвал өгсөн 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарчээ

Яармагт байрлах Эх Нярай Эмэгтэйчүүдийн Үндэсний Төв II Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 04-12 насны 17 хүүхэд цагийн тариа хийлгэж, урвал өгсөн хэрэг энэ сарын 24-нд болсон.

Эдгээр 17 хүүхдийн 10 нь эмнэлгээс гарсан бол нэг нь зүрхний хэрх хэмээх хавсарсан өвчтэй байсан тул ЭХЭМҮТ рүү шилжүүлжээ. Бусад хүүхдийн эмчилгээ дуусаагүй байгааг мэдээллээ.

Хан-Уул дүүргийн  цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *