Н.Лхагвадорж: Ард түмнийг улны гэж цоллосон тэр эмэгтэй энэ их хулгайд хариуцлага хүлээсэн үү

АН-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, хулгайн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Энэ талаар Ардчилсан Намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Монгол оронд сүүлийн найман жилийн хугацаанд хулгай, авлигалаа ярьсаар дээшээ хөгжих биш, хойшоо ухарсан жилийг үдэж, ээлжит сонгуулийн жил эхэлж байна. Ээлжит сонгуулийн жил эхэлж буйтай уялдуулан хэд, хэдэн тоо баримтыг сануулъя.2019 оны дөрөвдүгээр сарын 3-ны өдөр ЖДҮХСангийн 49 хүнийг хулгайтай холбон зарласан. Уг сангийн 96.2 тэрбум төгрөгийн хулгайд хэн хариуцлага хүлээсэн бэ?Нүүрсний 40 их наядын хулгай. АН-аас шахаж байж сонсгол явуулсан. 40 их наядын хулгайд өөрсдийн төлөөний хүмүүсээ, нүүрсний хулгай болон авлигын төлөө дуугарсан эгэл жирийн иргэдээ хорьдог тогтолцоог өнгөрсөн хугацаанд харлаа. Ард түмнийг улны гэж цоллосон тэр эмэгтэй энэ их хулгайд хариуцлага хүлээсэн үү?. КОВИД-ын хулгайтай холбоотойгоор хэн хариуцлага хүлээсэн гэдгийг асуумаар байна.Ард түмэнд 328 тэрбум төгрөгөөр БНСУ-аас хуучин автобусыг худалдаж авчраад шахах гэсэн нь үйлдэл дээрээ баригдсан. Ногоон автобусны асуудалд хэн хариуцлага хүлээсэн бэ, нээлттэй сонсгол хийхийг АН шаардсаар байгаа” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *