С.Батдөл нарт холбогдох хэргийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэнэ

7.3 тэрбумын хэрэгт холбогдсон С.Батдөл нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх энэ оны долдугаар сарын 6-7-ны өдөр хянан хэлэлцэж, түүнд 12 жилийн ял оноосон ч давж заалдах шатны шүүхээс хорих ялаас хоёр жилийг хасаж шийдвэрлэсэн.

Харин улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өнөөдөр болж, С.Батдөл, С.Баттулга, Р.Дашбилэг, Р.Эрдэнэхүү, Д.Адъяацэрэн, Б.Энхмандах, Ж.Багамонгол нарт холбогдох хэргийг шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн нэг дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгч С.Батдөл, С.Баттулга нар болон тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдол хамаарч байгаа гэж үзжээ. Гэхдээ шүүх хурлын тов зарлаагүй байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *