УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Хүүхэд, гэр бүлийн яамтай болъё
(УИХ)-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны улсын төсвийн тодотголыг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “2025 онд хүүхдийн байгууллагын 100 жилийн ой болно. Гэтэл бид ирээдүй болсон хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юу, хангаж чадаж байгаа юу гэдэг асуудал бий. Энэ шийдвэрийг цааш үргэлжлүүлж, хүүхдийн байгууллагад ажиллах төрийн албан хаагчдыг ямар ч улс төрийн томилгоо орохгүйгээр, ямар нэг сонгуулийн дараа өөрчилдөггүй байхаар мэргэшсэн хүний нөөцийг бүрдүүлэх шаардлагатай байгаа. Би зургаадугаар сарын 1-ний өмнө санаачилга гаргасан. Цаашдаа дараа дараагийн Засгийн газарт, ялангуяа хүүхдийн байгууллагын 100 жилийн ойн өмнө Хүүхэд, гэр бүлийн яамтай, Хүний хөгжлийн яамтай болох санаачилга гаргасан” гэв.