Улсын аварга С.Мөнхбат спортын сэргээн засах төв байгуулжээ

Улсын аварга С.Мөнхбат “Альфа медикал” нэртэй спортын сэргээн засах төв байгуулжээ. Иргэд болон тамирчид гэмтлийн мэс засалд орсны дараа нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зориулалттай бөгөөд Япон улсын мэргэжилтнүүд бариа засал, хөдөлгөөн заслын эмчилгээ хийж, үйлчлүүлэгчээ хүлээн авч эхэлсэн байна.

Тэрбээр “Сүүлийн жилүүдэд барилдааныхаа бэлтгэлийг багасгаж, спортын чиглэлд ажлууд хийх болсон. Үүний хамгийн том ажил нь Монголдоо спортын сэргээн засах эмнэлгийг байгуулах байсан. Тэр мөрөөдлийн дагуу эмнэлэг байгуулан ажиллаж байна. Монголд сэргээн засах эмчилгээний салбар дутмаг хөгжиж, хүмүүсийн ойлголт бага байдаг. Манай тамирчид бэртэл гэмтлээ хурдан эдгээж, бэлтгэлээ үргэлжлүүлэх шаардлагатай. Миний бие үндэсний бөхөөр барилдаж байх хугацаандаа маш олон гэмтэл авч, цаг хугацаа алдсан. Эмчилгээ үр дүнгүй байснаар гэмтэл сэдэрдэг учраас өөрийн биеэр эмнэлэг байгуулж, тамирчдын ирээдүйд хувь нэмрээ оруулж байна. Иргэдийг зөв амьдралын хэв маягт уриалж, эргээд ажил мэргэжилд нь хэвийн оруулах зорилготой” гэдгийг цахим сүлжээгээр дамжуулан хэлсэн юм.

Түүний амжилтыг дурдвал:

2005 онд Сүхбаатар аймгийн наадамд үзүүрлэж аймгийн заан цол

2009 онд Бүх цэргийн наадамд түрүүлж цэргийн арслан цол

2009 онд Улсын наадамд 5 давж улсын начин цол

2010 онд Улсын наадамд 6 давж улсын харцага цол

2011 онд Улсын наадамд 10 давж түрүүлэн улсын аварга цол

2012 онд Улсын наадамд 4-ын даваанд оноолтоор наадмын түрүү бөх П.Бүрэнтөгст өвдөг шороодсон

2013 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.

2014 онд Улсын наадамд 5 давж шөвгөрсөн.

2016 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.

2017 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.

2018 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.

2019 онд Улсын наадамд 6 давж шөвгөрсөн.

2022 онд Улсын наадамд 7 давж шөвгөрсөн.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments