ХЭҮК-ын дарга Ж.Хунан чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн/2023.11.29/ хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний Комиссын/ХЭҮК/ дарга чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлснийг хэлэлцэв.
“Жаргалсайхан овогтой Хунан миний бие 2022 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс Хүний Эрхийн Үндэсний Комиссын даргын албан тушаалд томилогдон ажиллаж байгаа бөгөөд Комиссын гишүүд цаашдаа Комиссын даргын албан тушаалыг ротацын зарчмаар сэлгэн хаших нь зүйтэй хэмээн санал нэгдсэн. Иймд Комиссын даргын албан тушаалаас чөлөөлж, дараагийн даргыг томилж өгөхийг хүсье” гэсэн хүсэлтийг тэрбээр УИХ-ын даргад ирүүлсэн байна.
ХЭҮК-ын даргын үүрэгт ажлаас Ж.Хунанг чөлөөлөхийг байнгын хорооны гишүүдийн 70 хувь нь дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.