“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”-ын нөлөөлөлд өртсөн иргэн бүрт 15 саяыг олгоно
“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийг хэрэгжүүлэх зорилгоор төслийн усан сан бүрэлдэх болон барилга байгууламж баригдах нутаг дэвсгэрээс шилжин суурьших айл өрхийн иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 36 сараар үржүүлсэнтэй тэнцүү байхаар тооцож нөхөн олговор олгохоор шийдвэрлэжээ.
Тодруулбал, 2022 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420 мянган төгрөгөөр тооцоод иргэн бүрд 15 сая 120 мянган төгрөгийг олгох юм байна.
Байнгын оршин сууж байсан айл өрхийн иргэнд өөр газар шилжин суурьших зориулалтаар олгох нэг удаагийн нөхөх олговорт шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхланд даалгажээ.