|

Ламхай нарын хэрэгт холбогдсон гурван хүүхдэд хилийн хориг тавьж, нэгийг нь хорих шийдвэр гаргалаа

Гандантэгчинлэн хийдэд шавилан суухдаа хүчирхийлэлд өртсөн 13 настай ламхай  хүүгийн хэрэгт холбогдсон  дөрвөн ламхайн шүүх хурал өчигдөр хаалттай  болж өндөрлөсөн.

Холбогдогчоор татагдсан ламхай нарын гуравт нь насанд хүрээгүй гэх шалтгаанаар хилийн хориг тавьж, нэг ламхайг  18 нас хүрсэн гэж үзэн  30 хоног  хорих дүгнэлтийг Баянгол дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхээс гаргасан.

Тус хэргийн талаар хууль хяналтын байгууллагаас өнөөдрийг хүртэл тодорхой мэдээлэл өгөхгүй байсаар өдийг хүрсэн юм.
Шүүх хуралд 13 настай хүүг өмгөөлөгч  Р.Булгамаагийн хамт оруулж, ар гэрийнхнийг нь оруулаагүй. Үүнтэй холбоотойгоор хүүгийн ар гэр Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн бусад байгууллагуудад хандаад байгаа юм. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *