Шүүх Б.Ганхуягийн хорих ялыг сунгалаа
Нүүрсний хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийг цагдан хориод байгаа билээ. Түүнийг цагдан хорих хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байгаа. Тиймээс прокуророос гаргасан шийдвэрийг үндэслэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хүртэл цагдан хорих хугацааг сунгасан гэдгийг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр /2023.8.9/ мэдэгдлээ.
Нийслэлийн Прокурорын газар нь Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох нүүрсний гэх тодотголтой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, 142 хавтас эрүүгийн хэргийг наймдугаар сарын 4-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Яллагдагч Б.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.10 дугаар зүйлийн 1 /Үндэслэлгүйгээр хөрөнгөжих/, 18.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсгийн 2.2, 2.3 /мөнгө угаах/ дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан билээ.