Нарны хороололд бүртгэгдсэн тарваган тахал үгүйсгэгдлээ
Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах Нарны хороололд өчигдөр /2023.08.10/ тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар бид мэдээлсэн билээ. ЗӨСҮТ-д хийсэн молекул биологийн шинжилгээ /PCR/-ээр тус тохиолдлын үүсгэгчийн өвөрмөц ген тодорхойлогдоогүй буюу үгүйсгэгджээ.
Тарваган тахал нь үхэлд хүгэх өндөр хоруу чанартай нянгаар үүсгэгддэг, тарвага болон жижиг мэрэгч амьтад тэдгээрийн бөөс, бүүргээр дамжин хүнд халдварладаг.
Эргэн сануулахад, 2020-2022 онд тарваган тахлаар есөн хүн өвчилж, дөрөв нь нас барсан билээ. Мөн энэ сарын 8-нд Улаанбаатар хотод тарваган тахлын нэг тохиолдол батлагдаж, ойрын хавьтлын таван хүнийг тусгаарлан эмчилж байгаа юм