Г.Жаргалсайхан: Үерт өртсөн 313 өрх тус бүрт таван сая төгрөг олгох саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэнэ

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Уруйн үерт өртсөн өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх саналыг дүүргийн ИТХ-аар хэлэлцэхээр болжээ.

Энэ талаар Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “47 иргэн орон гэргүй болсноос эхний ээлжид 20 өрхөд Нийслэлийн Засаг дарга нөөц хөрөнгөнөөсөө иж бүрэн тавилгатай монгол гэр олгож байгаа. Үлдсэн 27 өрхийн гэрийг дүүргийн Засаг даргын нөөц хөрөнгө болон иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд, сайн дурынхны тусламжаар бүрдүүлж буй. Харин 313 өрхийн хохирлыг нэг бүрчлэн бүрэн барагдуулах боломжгүй хэдий ч дүүргийн Онцгой комисс хуралдаж, нэг өрхөд таван сая төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлэх санал гарсан. Үүнийг дүүргийн ИТХ-аар хэлэлцэж, эцсийн шийдвэр гарна” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *