Цэцэрлэгийн сугалааг эсэргүүцсэн ээжүүд жагсаж байна
Цэцэрлэгт хүүхдээ оруулахын тулд сугалаа сугалуулдаг шударга бус тогтолцоог эсэргүүцсэн ээжүүдийн төлөөлөл жагсаал хийж байна. Жагсаалд ирсэн ээжүүдийн төлөөллүүд:
“Ямар ч намын бус ээжүүд үр хүүхдийнхээ төлөө цугларч, тайван жагсаж байна. Бид бүхнийг ном дүрмийн дагуу зохион байгуулсан. Уг жагсаалд олон ээжүүд нэгдэх болов уу гэтэл цөөхүүлээ байгаад үнэхээр гайхаж байна. Энэ асуудал зөвхөн хүүхэдтэй хүмүүсийн бус хүүхэдтэй болох хүмүүст ч хамаатай. Хүүхэд бүр сургуулийн өмнөх боловсролыг эзэмшдэг байхыг хүсэж байна. Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд сургуульд орсон ч хэцүү байдаг. Мөн гэртээ хүүхдээ хараад суудаг ээжүүдийн сэтгэл зүйг хэн ч тоохгүй байна. Эхнээсээ хүүхдээ аваад цонхоор үсэрч байна шүү дээ. Энэ бүхэн уялдаа холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидний шаардлага хүрэх хүмүүстээ хүрээсэй гэж бодож байна” гэв.