ШУУРХАЙ: УОК хөл хориог суллах талаар хуралджээ
Улсын Онцгой комисс 5 дугаар сарын 8-наас хойш хөл хориог хэрхэх талаар хуралджээ.
Тодруулбал, хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөж буй талаар мэдээллээ.
Вакциний хоёр тунгаа тариулаад 14 хоносон иргэдээс ПСР нэхэхгүй, бусад хязгаарлалтуудаас ангид авч үзэх талаар журамлаж байгаа аж.
Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг “Улсын Онцгой Комиссын ажлын хэсгийн хурал 5-р сарын 8-наас хойш хөл хориог хэрхэх талаар хуралдаж байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлт, халдварыг вакцинжуулалт болон халдвар хамгааллаар бууруулахыг ярьж байна. Мөн вакцины эсрэг заалттай хүмүүсийг харгалзахыг ярьж байна” гэжээ.