О.Энхмаа: Ард түмэнд алга дарам газар олдохгүй байхад дарга сайд нар нь улсын дархан цаазат газрыг бузарлаж байгаа нь хууль бус

Иргэн О.Энхмаа УИХ-ын нэр бүхий гишүүд болон гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглан, дархан цаазат Богдхан ууланд газар завшсан хэмээн үзэж, АТГ-т шалгуулахаар хандаж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.

Тэрбээр “АТГ-т 56 хуудас бүхий материалтай гомдлыг гаргаж байна. Үүнд УИХ-д сууж байгаа зургаан гишүүн бий.

УИХ-ын гишүүн Д.Өнөрболор – Зайсан амыг дүүргэсэн. 28 аманд 29 хаустай

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар – Түүний ээж “Нью тур” ХХК-аараа дамжуулж Бага тэнгэрийн аманд 60.2 га газрыг эзэлсэн

УИХ-ын гишүүн С.Амарсайхан – Түүний дүү С.Ганбат 12 га газрыг эзэмшиж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогт – “Нью Прогресс” ХХК-ийн охин компани буюу “Эй Жи Жи Эс” ХХК-аар дамжуулж 9.9 га, түүний залгаа 29,4443 м.кв газартай

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ нарыг шалгуулах шаардлага тавьж байна.

Мөн

УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзанбатбаяр, түүний эхнэр Т.Баясгалан нар “Өлзийт голын эх” ХХК-аараа дамжуулж, 11.9 га газар “Арцат вилла” хотхоныг хууль бусаар эзэмшсэн.

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын ээж Д.Хулан 11.3 га газар, түүний дүү Н.Цэлмүүн 23 га газар

УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хүү А.Бишрэлт 5.5 га газрыг “Бага тэнгэр Ривербийч” амралтын газар, Капитал банкны охин компани “Мөнххаан трейд” ХХК-аараа дамжуулан 15 га газар эзэмшиж байна.

УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа – Төрсөн дүү Р.Бадрал нь Богинын ам буюу “Эйжин Номадс” 11,459. м.кв, “Атилла трэвел” компаниараа дамжуулан 15,362 м.кв газар буюу “Уорлд стандарт” гээд 124,498 м.кв газар

Мөн УИХ-ын гишүүн асан Н.Оюундарь асар их хэмжээний газрыг хууль бусаар ашиглаж байна” гэлээ.

Түүнчлэн тэрбээр “Барилгын тухай хуульд дархан цаазат газарт барилга байшин, өндөр зэрэглэлийн хаус барьж болохгүй гэх заалтыг тусгаж өгөөгүйн хар гайгаар эрх мэдэлтэй хүмүүс байгаль орчныг сүйтгэж, байгалийн цогцолборт газрын онгон төрхийг нь алдагдуулж, мөнгөтэй, хөрөнгөтэй хүмүүс хувьдаа завшиж байна.Хууль бус ажиллагаа даамжрах болсон шалтгаан нь хууль муу. Хуулийн цоорхойг ашиглан энэ үйлдэл гаарч байна.Ард түмэнд алга дарам газар олдохгүй байхад эрх мэдэлтэй дарга сайд нар нь ам, амаар нь авч, улсын дархан цаазат газрыг бузарлаж байгаа нь хууль бус хэмээн үзэж АТГ-ын дарга З.Дашдаваад албан шаардлага хүргүүлж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *