Дуэйн Жонсон: Ямар ч бэрхшээлийг даваад гарах хүч Хавай арлынхны ДНХ-д бий

Хавайн арлуудын бүлэгт орших Мауи арал болон бусад зургаан хэсэгт гал түймэр гарч өнөөдрийн 17:20 цагийн байдлаар амиа алдсан хүний тоо 96 болжээ. Гал түймэрт хамгийн их өртсөн хэсэг нь Мауи арал дээрх түүхэн дурсгалт Лахайна хот юм.

Түймэрт өртсөн хотын хүмүүст урам зориг өгөх нэгэн бичлэгийг дэлхийн алдарт жүжигчин Дуэйн Жонсон буюу “The Rock” цацжээ. Түүний хүүхэд нас Хавай аралд өнгөрсөн юм.

Тэрбээр бичлэгтээ “Хавай болон Мауи арал бүхэлдээ сүйрээд байгааг дэлхийн дахинаа харлаа. Энэ бүхнийг хараад зүрх шимширч байна. Та бүхэнд ч бас ийм мэдрэмж төрж байгааг мэднээ. Гэсэн ч энэ л цаг үед бид хүчтэй байх ёстой. Ямар  ч зовлон бэрхшээлийг даваад гарах хүч бидний ДНХ-д бий. Би та бүхэнд хайртай. Хүчтэй байгаарай” хэмээн ярьжээ.

Дуэйн Жонсон түймэрт өртсөн арлынхандаа туслах байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments