Хувьцааны ногдол ашгаа авч чадаагүй иргэд брокерын компанид хандаж дансны мэдээллээ шалгах хэрэгтэй
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-нд хуралдаж компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 285 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн байдаг.
Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн юм.
Энэ удаагийн ногдол ашгийн мөнгийг олгохдоо брокерт нээлгэсэн данстайгаа холбосон банкны данс, төрд бүртгэгдсэн бусад дансаар гээд олон төрлөөр шилжүүлэг хийгдэж байгаа учир юуны өмнө иргэн өөрийн нэр дээрх банкны дансуудаа шалгахыг зөвлөсөн байна. Хэрэв дансанд нь мөнгө ороогүй тохиолдолд иргэн брокерын компанид хандаж, мэдээллээ оруулаад банкны дансны мэдээлэл хэвийн байгаа эсэхийг, ногдол ашиг нь хэрхэн олгогдох талаарх мэдээллийг авах юм.
Ногдол ашгийн шилжүүлгийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс шилжүүлдэг учраас брокерын байгууллагаас ногдол ашиг хэзээ шилжүүлэгдэх талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Тиймээс иргэд ашгаа аваагүй бол дансаа шалгаж, үүний дараагаар лавлах нь зүйтэй. Ташрамд дурдахад, ногдол ашгийг арилжааны банкууд олгож дуусаагүй байгаа юм.
Yaach holbogdoh ym be