ДОРНЫН ЗУРХАЙ: Өнөөдөр намрын тэргүүн сарын ШИНИЙН НЭГЭН

2023.8.17, ПҮРЭВ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН: 1

НАМРЫН ТЭРГҮҮН ЦАГААН БИЧ САР
ГУРВАН ХӨХ МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ХОНЬ ӨДӨР

  • Аргын тооллын: 2023.8.17, Пүрэв гараг
  • Наран ургах шингэх: 05.49-20.03
  • Үс засуулбал: Нас ахар болно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй

Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Эл өдөр буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээхэд сайн, бурханы үйл, хувцас хийхэд сайн.

Зүүн нүд татвал хувцас олох, баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох, нохой уливал сонсголонтой үг сонсох, тагнай загатнавал гэр арвидах, бие татвал 1-2 хүн ирэх, хөл татвал гомдол аюул болно.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments