Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал маргааш хүртэл хойшиллоо

Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо.

Тодруулбал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн концесс, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хувьчлал, “Цемент шохой” ХК-д холбогдох эрүүгийн хэргийн гол яллагдагч болох Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нь Сингапур улсад эмчлүүлэх шаардлагатай хэмээн хилийн хоригоо цуцлуулан, гурван тэрбум төгрөгийн барьцаа үлдээж хилээр гарсан.

Д.Эрдэнэбилэгт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан боловч маргааш хүртэл хойшилжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *