Буруу төлөвлөгдсөн шинээр баригдах гэж буй 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг цуцаллаа

Нийслэлийн холбогдох албан тушаалтнууд барилга, газар зохион байгуулалттай холбоотой дөрвөн багц асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Улаанбаатар хотын бодлогын судалгаан дээр 30 гаруй судлаач, инженерүүд ажилладаг. Түүнчлэн олон улсын стандартын дагуу гаднын зөвлөх инженерүүдтэй хамтарч ажиллаж байгаа. Бид судалгаан дээр суурилж ажлаа хийж байгаа гэдгийг онцлоод дараах мэдээллийг өглөө.

Улаанбаатар хотод одоогоор 294,852 барилга байгууламж бүртгэлтэй байгаа юм байна. Үүн дээр одоо байгаа 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар нэмэгдвэл 304,979 барилга байгууламж болж нягтаршил дараах байдлаар  нэмэгдэх хандлагатай байна.

 

Улаанбаатар хотод 223,483 нь орон сууцны барилга байгаа бөгөөд үүн дээр одоо байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар нэмэгдвэл 228,043 болж хүн амын нягтрал дараах байдлаар нэмэгдэнэ.

Түүнчлэн үеэр болдог хэсгүүдийн нягтаршил нэлээд өндөр түвшинд байна.

 

Улаанбаатар хотын одоогийн барилгажилтын байдал болон 1,642 архитектур даалгавар батлагдаж барилга болбол гарах үр дүн. Цаашид барилга байгууламжийн зориулалтаар авсан 104 нэгж талбар байгаа юм байна.

 

Дээр харуулсан нөхцөл байдлууд үүсэх эрсдэлтэй байгаа тул 2016 он хүртэлх нийт 1,642 барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгохоор болжээ.

Эдгээр 1,642 цуцлагдаж буй барилга байгууламжийн 40 хувь нь Их тойруу дотор байжээ.

зураг

Хот байгуулалтын тухай хуульд ногоон байгууламж 30 хувь, барилгажих талбай 70 хувь байх ёстой гэж заасан байдаг аж. Иргэдийн “цементэн ширэнгэн ой” гээд буй БЗД-ийн 26-р хороог хууль зөрчөөгүй уг хуулийн дагуу байгаа гэдгийг хотын дарга онцлов.
Цаашид тохижилт, ногоон байгууламж, тоглоомын талбай 30%, гудамж, зам талбай, явган зам, авто зам 15%, авто зогсоол 15%, барилгажих талбайг 40% байлгахаар төлөвлөж ажиллаж байгаа аж.

Үргэлжлүүлэн хотын дарга Д.Сумъяабазар “Цаашид газрыг хэн нэгэн засаг даргын гарын үсгээр олгодог байдлыг халж бүсчлэл, газар, татвараа өөрөө тогтоодог газрын биржээрээ бүх асуудал нь зохицуулагддаг тогтолцоог оруулахаар төлөвлөж байна” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *