Өчигдөр орон сууцны айлд гал гарч, 93 настай иргэн амиа алджээ

Улаанбаатар хотод өчигдөр гурван удаагийн гал түймэр гарчээ. Үүний улмаас нэг иргэн амиа алдсан байна. Энэ талаар ОБЕГ-аас мэдээлснээр Сүхбаатар дүүрэг, Сөүлийн гудамжны байранд утаа гарч байна гэсэн дуудлагыг 22:41 цагт хүлээн авчээ.

Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчдыг 22:49 цагт очиход иргэний хоёр өрөө байр, эд зүйлсийн хамт шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан байна. Гал түймэрт иргэн 93 настай хүн өртөж нас барсан харамсалтай явдал болжээ.

Иймд шаардлага хангасан стандартын цахилгаан хэрэгсэл, утас, кабелийг хэрэглэх, цахилгаан хэрэгслээ унтраасан эсэхээ шалгах, тагт дээрээ тамхи татахгүй байх зэргээр өөрсдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж байхыг санууллаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *