УОК: Хөл хөдөлгөөн ихтэй байгаа тул ажиллах зөвшөөрөлтэй 15 байгууллагыг дахин хянаж, хумина
Хөл хориог сунгах болсонтой холбоотойгоор УОК өнөөдөр тодорхой мэдээллүүдийг өгсөн билээ.
Тэгвэл 14 хоногийн хугацаатайгаар анх төлөвлөгдөн хэргэжиж буй хатуу хөл хорионы үеэр хөл хөдөлгөөн ихтэй байсан тул үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн 15 байгууллагат дахин хяналт тавьж, ажилчдын тоо хэмжээг хумина гэлээ.
Хатуу хөл хорионы үеэр үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх зөвшөөрөл бүхий 15 байгууллага, үйл ажиллагаанууд:
- Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
- Цахилгаан, дулаан, усан хангамж, ариутга татуурга
- Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт, түгээлт, ханган нийлүүлэлт /хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, мал, амьтны тэжээл/
- Эрүүл мэндийн байгууллага, эмийн сан, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллага
- Хог хаягдлын цэвэрлэгээ, ачилт, цуглуулалт, тээвэрлэлт, устгал, золбин нохой, муурын устгал
- Ариутгал, халдваргүйжүүлэлт
- Оршуулга
- Өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэлт, сайжруулсан болон баяжуулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт, тусгай зөвшөөрөл бүхий байгууллагын түлш тээвэрлэлт
- Шүүх, прокурор
- Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага /гамшгаас хамгаалах, мэргэжлийн хяналт, цагдаа, зэвсэгт хүчин, гааль, татвар, байгаль орчныг хамгаалах, улсын бүртгэл, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх, дипломат болон тусгай алба/
- Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий обьект, байгууллага /Гадаадын дипломат төлөөлөгчийн газар, НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар, Нийслэлийн замын хөдөлгөөний удирдлагын төв, “Улаанбаатар төмөр зам” ХНН, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Биокомбинат” төрийн өмчит үйлдвэрийн газар, Стандарт, хэмжил зүйн газар болон Үнэт металлын сорьцын хяналтын газрын байр, Үндэсний дата төвийн нөөц төв