Барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа ЖДҮҮ эрхлэгчдэд батлан  даалт гарган 420 сая төгрөгийн зээл олгох боломжтой

Дэлхийн банкны судалгаанд ЖДҮҮ нь хөгжиж буй улсуудын ажил эрхлэлтийн 40 хувь, ДНБ-ний 60 хүртэлх хувийг дангаар бүрдүүлдэг тухай дурьдсан байгаа бөгөөд энэ үзүүлэлттэй харьцуулан үзвэл манай улсад ЖДҮҮ-ний салбарын ажиллагсдын бүтээмж 3 дахин бага байгаа юм.

Улсын хэмжээнд нийт 62,263 ЖДҮҮ, 906,496 ажиллагсдын тоон судалгаа бий. Энэ тоон судалгаанаас үзвэл ЖДҮҮ эрхлэгчид ДНБ-ний 18.3 хувийг бүрдүүлж байна.

ЖДҮҮ эрхлэгчдийг дэмжиж, ДНБ-ний эзлэх хувийг өргөжүүлэх зорилгоор зээлийн батлан даалтын сан, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв хамтран “Зээлийн батлан даалтын тогтолцоо ЖДҮҮ эрхлэгчдийн бодит дэмжлэг” сэтгүүлчдэд  зориулсан хамтарсан сургалтыг өнгөрөгч баасан гарагт /2021.10.22/  зохион байгуулсан. Сургалтын зорилго нь ЖДҮҮ эрхлэгчид зориулсан батлан даалттай зээлд хамрагдах асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд дамжуулан хүргэх. 

Дэлгэрсайхан: ЖДҮҮ эрхлэгчдэд зориулсан 3 хувийн хүүтэй зээл бол хамгийн боломжит бага  хувьтай  зээл

 

Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагаа, батлан даалтын тогтолцооны талаар ЗБДС-ийн УЗ-ийн гишүүн Ж.Дэлгэрсайхан  “Монгол Улсын эдийн засгийн үндсэн хүчин зүйл нь уул уурхай юм. Уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүний үнэ өндөр болов ч ажиллах хүчин хомс байгаагаас инфляц 10 хувьд хүрч иргэдийн амьдралд дарамт учруулж байна. Энэ хүнд цаг үед ЖДҮҮ-ийн үйл ажиллагааг дэмжин зээлийн хүүг 3 хувьтай болгон бууруулсан. Зээлийн хүүний хувь байж болох хамгийн боломжит бага хувьтай байна. Үүнээс бага хүү бараг байх боломжгүй.

Өнөөгийн бизнесийн ертөнцөд уул уурхай, барилгын томоохон компаниуд хэвийн, тогтвортой үйл ажиллагаа явуулан өргөжиж байгаа хэдий ч ЖДҮҮ-ийн үйл ажиллагаанд таатай бус байгаа нь маргаангүй үнэн. Нийгмийн нийт масс орлого багатай байгаа учраас ЖДҮҮ-ээс татгалзаж эхэлсэн нь олон ЖДҮҮ-ийг хаалга барихад хүргэх шалтгаан болсон.

Шатахууны хомстол үүсэхэд шатахууны үнэ өсдөг. Энэ бол бизнесийн жам. Эрэлт ихсэх тусам бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өсдөг. Тиймээс ЖДҮҮ-ийн бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байгааг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Мөн төр засаг хууль зүйн орчин, эдийн засгийн таатай нөхцөлийг зохицуулах үүрэгтэй. Гэсэн ч төр хийх ажлаа сайн хийж чадахгүй байна.

ЖДҮҮ эрхлэгчид тус тусдаа үйл ажиллагаа явуулж, ганц нэгээрээ хичээх биш   хамтарч  ажилламаар байна. Нэг нь товч хийдэг бол нөгөө нь зөвхөн халаас оёдог байх зэргээр нэг цогц бүтээгдэхүүн гаргах нь үйл ажиллагааны явцыг хөнгөвчилдөг. Түүнээс нэг хүн дангаараа  үйлдвэрлэлийг хийгээд давхар бараа түгээлт, маркетинг зохицуулаад явахаар барааны чанараас илүү борлуулахад анхаарч алдаа гаргах тал бий. Тиймээс ЖДҮҮ эрхлэгчдэд эдийн засгийн таатай орчинг бүрдүүлэхэд анхаарах хэрэгцээ үүсээд байна” гэв.

М.Баярмаа: Зээлийн батлан  даалтын сан  420 хүртэлх сая төгрөгийн  зээл олгох боломжтой. Тавигдах шаардлага нь та ЖДҮҮ эрхлэгч байх мөн зээл авахад таны барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байх гэсэн энэ хоёр шалгуураар зээл олгоно

 

Зээлийн батлан даалтын сангийн Ахлах мэргэжилтэн М.Баярмаа  “ЖДҮҮ-ийн гол асуудал болох барьцаа хөрөнгө, зээлийн асуудлыг шийдэх зорилгоор Батлан даалтын сан үйл ажиллагаагаа явуулдаг.  Манай сан барьцаа хөрөнгө хүрэлцэхгүй байгаа бизнес эрхлэгчдэд батлан даалт гарган 420 сая төгрөгийн зээл  олгох боломжтой. Хамтран ажилладаг банк болон банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан ЖДҮҮ эрхлэгчдээ дэмжин ажиллаж байгаадаа таатай байна” гэлээ. 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *