Сам Асгари: Зургаан жилийн хамтын аяллаа дуусгасан ч бидний хайр үргэлжилнэ

Алдарт дуучин Бритни Спирс нөхөр Сам Асгаригаасаа  салжээ.

Энэ талаар түүний нөхөр Сам Асгари лхагва гарагт олон нийтийн сүлжээндээ “Зургаан жилийн турш нэг нэгнээ хайрлаж, халамжилсний эцэст бид хамтын аяллаа дуусгахаар шийдвэрлэлээ. Гэсэн ч бид хэн хэнийгээ үргэлжлүүлэн хайрлаж, хүндэлсээр байх болно. Бритнидээ хамгийн сайн сайхныг хүсье” хэмээн бичжээ.

41 настай Бритни Спирс болон 29 настай Сам Асгари нар анх 2016 онд Спирсийн “Slumber Party” дууны клипэнд хамтдаа тоглох үедээ танилцаж байжээ. Ийн тэд 2021 оны есдүгээр сард сүй тавьсан билээ. Улмаар 2022 оны зургадугаар сард Бритни Спирсийн Лос Анжелес дахь гэрт хуримаа хийж байв.

 Эх сурвалж:CNN

Б.ДОЛЖИНЖАВ

 

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
2 Сэтгэгдэл
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
8 months ago

Одоо яана даа Бритний минь

Болор
Болор
8 months ago

АЛДАРТАЙ ХҮМҮҮС АШИГЛАЖ НЭР ХҮНД ОЛНЫ ХАРААНД ӨРТДӨГ МООД АНУ д бийшүүдээ