ҮЙЛ ЯВДАЛ: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад хүрэлцэн ирнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.
-Орон даяар 2023-2024 оны хичээлийн шинэ жилийн нээлт болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХААИС, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МУБИС-ийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцохоор төлөвлөж байна.
10.00 цагт: Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад Төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирнэ.
11.00 цагт: НҮБ, Тоёото компанийн Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ХУД-ийн Яармаг дахь 63 дугаар сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шат суурилуулснаа хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно.
-Үндэсний статистикийн хорооноос “Амьдрах орчны аюулгүй байдлын судалгаа”-г Монгол Улс анх удаа зохион байгуулах ажлыг эхлүүлнэ.
-“Хийморь” Морьт харвааны олон улсын наадам, Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэлнэ.
-МҮЭСТО-ы тайзнаа “Бүгд чамд хайртай” жүжгийн нээлт болно.
-“Хятадын кино өдрүүд” Тэнгис кино театрт үргэлжилнэ.
-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.
-“FOTCIENCIA” буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.
-Томоохон зах, худалдааны төвүүд амарна.