Допинг илэрсэн бөх Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ

Энэ жилийн баяр наадмаар шөвгөрсөн бөхүүдөөс 32-т нь допингийн шинжилгээ хийлгэхэд нэг бөхөөс илэрсэн тухай Бөхийн салбар комисс өнгөрсөн сард олон нийтэд мэдээлж байв. Допинг илэрсэн бөхийн нэрийг сорьцыг баталгаажуулж байж зарлана гэж байсан юм.

Харин “Тухайн бөх нь Б сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Б сорьцын шинжилгээний хариуг ирэхээр албан ёсоор мэдээлэх болно” хэмээн Бөхийн салбар комиссоос мэдээллээ.

Допингийн Б сорьц гэдэг нь дахин шинжилгээ өгөх асуудал биш. А, Б сорьц нэг өдөр, нэг савлагаатайгаар лабораторид очдог. Тамирчин А сорьцын шинжилгээг хүлээн зөвшөөрөхгүй бол Б сорьцоо нээгээд шинжлүүлэх боломжтой байдаг байна.

Similar Posts

One Comment

  1. Бадарч гэж санаа муутай лалар а сорьцын хариугаа авсын бол тэр дор нь б сорьцоо өгий гэдэг хүсэлтээ өгөхгүй зивүүн пясдаа цаг алаад лалар чинь

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *