ҮЙЛ ЯВДАЛ: ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид мэдээлэл хийнэ
Өнөөдөр болох үйл явдлын тойм мэдээг хүргэж байна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Гадаад харилцааны сайдын урилгаар энэ сарын 4-7-ны өдрүүдэд Саудын Арабын Ханхүү, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газрын гишүүн, Төрийн сайд Турки бин Мухаммад бин Фахд бин Абдулазиз Аль-Сауд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна.
-УИХ-ын Тамгын газар, Швейцарын Холбооны Улсын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлаг, “Монгол Улсад Парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төсөл хамтран ‘Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарын Парламентын Тамгын газар хоорондын парламентын хяналт шалгалтын асуудлаар туршлага солилцох арга хэмжээ”-г есдүгээр сарын 9 хүртэл Төрийн ордонд зохион байгуулж байна.
11.00 цагт: ЗТХ-ийн сайд С.Бямбацогтыг АТГ-т өгөх талаар хохирогчид АТГ-ын гадаа мэдээлэл хийнэ. Утас: 99117106
16.00 цагт: СУИС, Уран зургийн галерей болон “Амгалан Ертөнц” сангаас Төрийн соёрхолт, Ардын зураач Д.Амгалангийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Бидний мөрөөдөл” уран зургийн үзэсгэлэнг Монголын Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд нээнэ.
-“Монголын соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухаан, сэргээн засварлалт-2023” эрдэм шинжилгээний анхдугаар хурлыг МУИС-ийн Номын сангийн 502 тоотод зохион байгуулна.