Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Ойн газарт мэдэгдэхийг зөвлөлөө

Хууль бус самар бэлтгэлтэй холбоотой мэдээллийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын мэргэжилтний 88074009 дугаарт болон ойн газрын фэйсбүүк хуудсандчатаар мэдэгдэх боломжтой.

Таны ирүүлсэн мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэнэ гэж Ойн газраас мэдээллээ. Монгол орны ой сав бүхий нутаг дэвсгэрийн долоон хувийг эзлэн ургадаг хуш модны самрыг Засгийн газрын 2015 оны 410-р тогтоолоор ховор ургамлын жагсаалтад оруулсан байдаг байна.

Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2022 оны 282 дугаар тушаалаар ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах журмыг шинэчилж, хуш модны самрыг жил бүрийн есдүгээр сарын 20-ны өдрөөс дараа оны хоёрдугаар сарын 1-ний дотор түүж бэлтгэхээр тогтоожээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *