Элчин сайд Ё.Отгонбаяр эх орондоо буцах хүсэлт гаргажээ
Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт эх орондоо буцах хүсэлтээ гаргажээ. Тэрбээр 2018 оны гуравдугаар сард тус улсад суух Элчин сайдаар томилогдож байв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрөгч гуравдугаар сард Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах хүсэлт гаргасныг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хүлээж аваагүй юм. Үүний дараа энэ сарын 2-ны өдөр Ерөнхийлөгч дахин Элчин сайд Ё.Отгонбаярыг дахин эгүүлэн татах зарлиг гаргасан.
Тэгвэл Элчин сайд Ё.Отгонбаяр хувийн хүсэлт гарган, ажлаа өгөхөө илэрхийлсэн байна.