ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
НАМРЫН ДУНД ЦАГААГЧИН ТАХИА САРЫН ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХАР МОРЬ ӨДӨР
- Аргын тооллын: 2023.09.21, Пүрэв гараг
- Билгийн тооллын: 6
- Үс засуулвал: Өнгө зүс сайжирна
- Наран ургах, шингэх: 06.37-18.54
- Барилдлага: Үл тохирох
- Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
- Суудал: Төмөр
Энэ өдөр бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лусыг тахих, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.