ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн

БИЛГИЙН ТООЛЛЫН 28
2023.08.14 / ДАВАА ГАРАГ

ЗУНЫ АДАГ ШАРАГЧИН ХОНЬ САРЫН
ЗУРГААН ЦАГААН ХӨХ ЛУУ ӨДӨР

Үс засуулвал: Хэрүүл тэмцэл ирнэ
Наран ургах, шингэх: 05.45-20.09
Барилдлага: Үхэх
Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Суудал: Ус

Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дархны үйлд сайн. Гүүр тавих, газар шороо ухахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments