“АПУ ДЭЙРИ” ХХК: Нээлттэй тендер шалгаруулалтын урилга

Тендерийн нэр: “АПУ Дэйри Сүүний үйлдвэрийн өргөтгөл” төсөл барилгын нураалтын ажил БАГЦ-1

Тендерийн дугаар: APUDE – 01/2024

Тендерийн материал олгох хугацаа: 2024 оны 02 сарын 16-ны 17:00 цаг.

Тендер хүлээж авах хугацаа: 2024 оны 02 дугаар сарын 26-ны 16:00 цаг.

Тендер шалгаруулалтын тухай товч мэдээлэл:

ХУД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөлийн хуучин барилгыг шинэчлэн өргөтгөж “АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөл” төслийг хэрэгжүүлж байгаа ба уг төслийн хүрээнд АПУ Дэйри сүүний үйлдвэрийн өргөтгөлийн барилгыг хэсэгчлэн нураах ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зохион байгуулж байна.

Багц 1 : АПУ ДЭЙРИ сүүний үйлдвэрийн барилгын буулгалтын ажил: /АПУ Дэйри/ барилгын буулгалтыг гүйцэтгэх ажил

  1. Хуучин барилга нураах
  2. Үлдэх болон нурах барилга нь нийлсэн байрлалтай тул ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх.
  3. Тендерт оролцогч тал зураг төсөлд заагдсан материал болон шаардлагын дагуу ажил тус бүрийн зардлыг тооцох ба зураг төслийн дагуу ажлын тоо хэмжээг шалган тооцож тендер ирүүлнэ. Сонирхсон этгээд ажлын талбайтай танилцах бол урьдчилан мэдэгдэж талбайг үзэх боломжтой.

2. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА

  1. Оролцогч байгууллага нь Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд, ААН байна.
  2. Төлөвлөгдсөн барилга нь үлдэх барилгатай нийлсэн  тул оролцогч байгууллага нь “Барилгын тухай” хуулийн дагуу БА2.1, БА3.1 болон түүнээс дээш тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичгийг доорх хаягт хандаж 2024 оны 02 сарын 16-ны 17.00 цагийн дотор бүртгүүлэн хүлээн авна.

Тендерийг 2024 оны 2 дүгээр сарын 26-ны өдрийн 16.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлнэ. Тендерийн Захиалагч дотооддоо зохион байгуулах ба зөвхөн сонгогдсон ААН-тэй эргэн холбогдоно.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг авах болон энэхүү тендертэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар авч болно.

ХУД-ийн 19-р хороо, Чингисийн өргөн чөлөө 48/1, АПУ өөрийн байр

Төслийн бичиг хэргийн ажилтан Д.Цанцалдулам, утас: 88227432 и-мэйл: tsantsaldulam.d@apu.mn

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *