Шадар сайд С.Амарсайхан ойрын хавьтагч болоогүй
УОК өнөөдөр хуралдахаар төлөвлөсөн байсан ч хурал нь тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл хурал хойшилсны шалтгаан нь Шадар сайд нэгдүгээр хавьтагч болсонтой холбоотой байж болзошгүй гэх мэдээлэл цацагдсан.
Энэ талаар Шадар сайдын Ажлын албанаас тодруулахад “Ташаа мэдээлэл байна. Шадар сайд С.Амарсайхан одоо Засгийн газрын хуралдаанд сууж байна. УИХ-ын чуулган хуралдаж байгаа учир УОК-ын хуралдаан хойшилсон” гэлээ.
Гуравдугаар сарын 24-нд Онцгой байдлын Ерөнхий газрын харьяа Жаргалантын сувилалд амарсан УОК-ын Шуурхай штабын 10 ажилтнаас коронавирусийн халдвар илэрсний дотор Шуурхай штабын Ч, Б гэх хоёр ажилтан байсан нь дээрх хардлагыг үүсгэхэд нөлөөлсөн бололтой.