12, 13 настай охидыг дайрсан жолооч хурд хэтрүүлсэн нь тогтоогджээ

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгахад 12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөж 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад “Урьдчилсан байдлаар тухайн жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй нь тогтоогдсон. Мөн хурд хэтрүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Үүнийг шалгалтаар бүрэн тогтооно. Тухайн жолооч 27 настай эрэгтэй, мэргэжлийн үнэмлэхтэй жолооч байсан” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *