А.Отгонцэцэг: Нөхрийг маань “өндрөөс унасан” гэж худал мэдүүлэг өгсөн хүнийг шинжээчдийн бүрэлдэхүүнд оруулахгүй

Талийгаач Г.Ганжаргалыг амь насаа алдах үед хамт байсан эмч, багш нар өөрсдөө шинжээчийн бүрэлдэхүүнд орж дүгнэлт гаргах гэж байгааг эсэргүүцэж, талийгаачийн ар гэрийнхэн УЕПГ-ын гадна мэдээлэл хийв.

Энэ үеэр талийгаачийн эхнэр А.Отгонцэцэг “Нөхөр маань амь насаа алдах үед хамт байсан, худал мэдээлэл өгсөн Нүүр ам судлалын сургуулийн нэр бүхий багш нарыг гурав дахь шатны дахин шинжилгээнд оруулах ёсгүй. Эдгээр хүнийг дахин шинжилгээнд оруулбал хөндлөнгөөс нөлөөлж, хувийн ашиг сонирхлоор хандах магадлалтай. Зуун хувь гэмтлийн шалтгаантай нас баралтыг тэд өндрөөс унасан гэж мэдээлсэн.Тухайн үед нөхөр маань ажлаасаа жилийн чөлөө аваад хөдөө байшингаа бариад байж байсан. Гэтэл Нүүр ам судлалын сургуулиас судалгааны ажилтай гэж хэлээд чөлөөтэй хүнийг хүчээр албадан авч явсан. Дагуулж яваад тус сургуулийн нэр бүхий багш Архангай аймгийн “Хасу шивэрт” гэх амралтын газрын дөрвөн давхарт нэг өрөөнд байрлаж байсан. Өглөө нь “Нэг хүн доор унасан байна. Г.Ганжаргал мөн үү” гэж асуухад хараад таниагүй. Нэг сургуульд хамт өчнөөн олон жил багшилчхаад хараад таниагүй ийм хүнийг шинжээчийн бүрэлдэхүүнд оруулж болохгүй. Хамгийн хачирхалтай нь Архангай аймагт ажилладаг эмч нь хараад “Ганаа багш мөн байна” гэж шууд таньж байсан юм билээ. Түүнчлэн нөхрийг маань өндрөөс унахыг нь хараагүй байж яагаад “Өндрөөс унаж нас барсан” гэж худал мэдээлэл тараагаад байна вэ. Унасан гэдгийг нь хэн батлаад байгаа юм бэ” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *