”Чингис хаан” нисэх буудал энэ сард 90 мянга орчим зорчигчид үйлчилжээ

”Чингис хаан” Олон улсын нисэх буудал энэ сард /2023.07.1-16/ олон улсын 595 нислэгээр 86,815 зорчигчид үйлчилсэн байна. Харин орон нутгийн чиглэлд 340 нислэгээр 22114 зорчигч үйлчлүүлж, нийт нислэгийн тоо 935, зорчигчийн тоо 108929 байна.

Харин “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд дээрх хугацаанд/ олон улсын 13, орон нутгийн 129 нислэг үйлдэгджээ.

Өөрөөр хэлбэл манай улс энэ сард нийт 1077 нислэгээр 108929 зорчигч тээвэрлэжээ. Мөн баяр наадмын амралтын өдрүүд буюу долдугаар сарын 7-16-ны өдрүүдэд өнгөрөлтийн нислэгийн тоо 1238 нислэг болж, өнгөрөгч оны мөн үетэй харьцуулахад 501 нислэгээр илүү буюу 68 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments