Г.Занданшатар: НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлснээр далд эдийн засаг ил болно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна.
НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгох саналыг 100 мянга гаруй хүн дэмжсэнээр хууль санаачлах боломжтой болсон.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Иргэд хоёр хувийн буцаан олголт биш 10 хувийн НӨАТ төлөхгүй байхыг илүүд үздэг нь хэвийн үзэгдэл болсон. Нийгэмд ил байгаа энэ асуудалд арга хэмжээ авахгүй, шийдвэр гаргахгүй төлөөлөгчдийн байгууллага байж таарахгүй.Төсвийн байнгын хороо тухайн асуудлыг судалж, хуулийн төсөл санаачилна. Зөвхөн зардал талаас нь харж өрөөсгөл ойлголтыг төрүүлж болохгүй. НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх нь шууд татвар бууруулж буй хэрэг биш бөгөөд иргэдийн баримт авах, түүнийгээ системд бүртгүүлэх сэдлийг нэмэгдүүлнэ. Энэ хэмжээгээр ибаримтын орлого нэмэгдэж, далд эдийн засаг ил болно” гэв.