П.Сайнзориг: S.Outlets дэлгүүрийг өнөөдрөөс нурааж эхэллээ

S.Outlets дэлгүүр, Aqua garden хорооллын барилгыг нураах асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр “S.Outlets дэлгүүрийн газар эзэмшигч болон үл хөдлөх хөрөнгө эзэмшиж буй компанийн төлөөлөлтэй уулзсан. Харилцан тохиролцох байдлаар газраа чөлөөлөх асуудлыг урьдчилсан байдлаар ойлголцсон. Шүүхийн маргааныг хүлээвэл сунжирсан, хугацаа авах зүйл болох гээд байгаа юм. Гүүрний хэсэгт байгаа хоёр давхар байшинг нураах ажлыг эхлүүлэхэд татгалзахгүйг S.Outlets дэлгүүрийн болон газар эзэмшиж байгаа хүмүүс хэлсэн. Бусад асуудлын тухайд газрыг чөлөөлж байгаа учраас үл хөдлөх хөрөнгийг үнэлж, ямар байдлаар нөхөн олговор өгөх зэргийг ярилцах шаардлага бий. Өнөөдрөөс барилгыг нураах ажил үе шаттайгаар эхэлж байгаа гэж ойлгож болно.Долоон давхраас дээш өндөр барилга нурааж байсан туршлага манайд байхгүй юм билээ. Өндөр барилга нураахад гадаадын туршлагатай байгууллагыг оролцуулахыг үгүйсгэхгүй. Нийслэлийн Засаг даргын гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, буулгана. Голын ай савын газрыг инженерийн зөв шийдлээр хийх зардлыг төсөвт тусгана” гэв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *