Д.Сумъяабазар: 318 тэрбумаар нийтийн тээврийг бүрэн шинэчилнэ
318 тэрбум төгрөгөөр 457 автобус авч, нийтийн тээврийн удирдлага менежментийн тогтолцоонд өөрчлөлт оруулах талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тухайн асуудалтай холбогдуулан хотын дарга Д.Сумъяабазар тайлбар өглөө.
Тэрбээр “Нийтийн тээврийн насжилт 10 жилээс дээш болохоороо стандартад нийцдэггүй. 420 битгий хэл 29 тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэртэй хотын даргын ажлыг хүлээж авсан. Бид хэчнээн сайхан хуулиуд баталж, хотын хөгжлийг дэмжинэ гэдэг вэ? Яагаад өнөөдөр 30 жилийн хугацаанд энэ асуудал ужгирсан бэ. 318 тэрбум төгрөг бол улсын төсөвт тавигдсан мөнгө болохоос нийслэлийн төсөв биш. Эрх шилжүүлж орж ирсэн асуудал. Нийтийн тээврийн парк шинэчлэлийг шуурхай зохион байгуул гэсэн үүрэг даалгавар ирсэн. Би хуулийн дагуу ажилласан. Автобусны үнийн хувьд одоогийн байгаа зах зээлийн үнээс 10 хувиар хямд.Нийтийн тээврийг бүрэн шинэчилнэ. Гэхдээ би хуулийн хүрээнд ажиллаж байгаа. Хуучин автобусыг шинэчлэх зайлшгүй шаардлагатай” гэв.