ӨНӨӨДӨР: Монгол-Хятадын найрамдлын өдрүүд эхэлнэ
Есдүгээр сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:
10.00 цагт: Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд: “Монгол-Хятадын найрамдлын өдрүүд”-ийн нээлт болно. Нээлтэд БНХАУ-ын Төвдийн Өөртөө засах орон, Ляонин мужийн удирдлага, төлөөлөл оролцоно.
10.00 цагт: Корпорейт конвеншн” төвд: АН-ын дэргэдэх Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ээлжит ерөнхийлөгчийг сонгох дээд чуулган болно. Утас: 9922-1368, 9100-0017.
11.40 цагт: “Уран ган” цогцолборын “UG Arena”-нд БНХАУ-ын ӨМӨЗО-ны бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа нээгдэнэ. Утас: 99856151
13.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: МҮХАҮТ, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Худалдааг дэмжих хороо хамтран “Аж ахуйн нэгжүүдийн ханган нийлүүлэлт, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын бизнес уулзалт” зохион байгуулна. Утас: 9956-4544.
15.30 цагт: МУИС-д: МУИС, Азийн сан хамтран Монгол Улсад анх удаа Жендэр судлалын салбар дундын магистрын хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 9458-2204.
-Эм зүйч, эм ханган нийлүүлэгчдийн “Фарма-2023” зөвлөгөөн болно.