ӨНӨӨДӨР: Томуугийн тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болно

Арваннэгдүгээр сарын 1-ний лхагва гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт:  “Миллениум плаза” зочид буудалд: Томуугийн тандалтын нэгжүүдийн уулзалт, зөвлөгөөн болно.

10.00 цагт: Улсын Филармонид: Монгол Улсын Гавьяат багш, хүүхдийн хөгжмийн зохиолч, хүүхдийн дууны мастер Л.Галмандахын ойд зориулсан “Л.Галмандах-70” эрдэм шинжилгээний хурал болно.

10.00 цагт: Улаанбаатар дахь Русский дом-д: ОХУ-ын бизнес эрхлэгчдийн уламжлалт “Ворота в Азию-2023” үзэсгэлэн нээгдэнэ. Үзэсгэлэнд ОХУ-ын Эрхүү муж, Братск, Пенза хотын хүнс, хөдөө аж ахуй, барилга, эрчим хүч, аялал жуулчлал, амралт сувилалын компаниуд оролцоно..Утас: 9908-1347.

11.00 цагт: “Туушин” зочид буудалд: “Инээмсэглэл” хамтлагийн бие даасан тоглолт ирэх сарын 1-2-нд болох талаар мэдээлнэ. Тоглолтын үеэр тус хамтлаг хос пянз гаргаснаа зарлах аж.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 цагт: Чихрийн шижингийн өнөөгийн байдал, тусламж үйлчилгээг сайжруулахад төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт: “Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл” ТББ-аас барилгын ажлын цалинг шинэ тарифаар тооцон олгох талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.

-УЕПГ-ын сургалт, судалгааны хүрээлэнд: “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх хүний эрх”-ийн сургалт хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments