Гэртээ Ганцаараа-ын Кевин хүүхэдтэй боллоо

Гэртээ Ганцаараа киноны гол дүрийн жаал хүү Кевин буюу жүжигчин Макүлэе Калькин, түүний эхнэр Бренда Сонг нар анхны хүүхдээ өлгийдөн авлаа.

4 дүгээр сарын 5 буюу өнгөрөгч даваа гарагт охин хүүхэд мэндэлж, тэдний гэр бүл шинэ гишүүнээ тослоо.

Тэдний хайр сэтгэлийн харилцаа хэн хэнийхээс илүү халуун дотно, ямар нэгэн асуудал гаргаагүй, удаан үргэлжилж буй Холливуудын ховор харилцаа билээ.

Нэгэн удаа түүний эхнэр Бренда Сонг “Түүний хажууд амьдрахдаа аз жаргалгүй байна гэдэг боломжгүй” хэмээн нөхрөө магтаж байжээ.

Түүний карьерын уналт хэсэг үргэлжилж, сэтгэл санаа, бие махбодын эрүүл байдал алдагдаж, цөөнгүй жилүүдийг хямралд өнгөрүүлсэн хэдий ч энэ бүх үед дэргэд нь байсан Бренда ийн аз жаргалтай гэр бүлийг бүтээн охин төрүүллээ.

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *