Охиныг суулгаж явсан машины жолоочийг саатуулжээ

Дорноговь аймагт 12 настай охин сураггүй алга болж, аймгаас орох гарах хөдөлгөөнийг хааж эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна. Өнөөдөр буюу аравдугаар сарын 04-ний 18:30 цагийн байдлаар охин олдоогүй. Харин охиныг авч явсан гэх машины жолоочийг олж, мэдүүлэг авч байгаа юм байна.

Камераас шүүхэд орцны үүднээс нь хар өнгийн жижиг машинтай хүн охиныг авч явжээ. Машины дугаар камерт тод харагдаагүй байна. Энэ машин Дорноговь аймгийн Сайхан дулаан сумруу хөдөлжээ. Ийн тус жолоочийг Мандах сумын орчмоос олсон ч охин машин дотор байгаагүй аж. Тиймээс Дундговь аймгийн Цагдаагийн газар жолоочийг саатуулж мэдүүлэг авч, охиныг эрэн хайх ажиллагаагаа үргэлжлүүлэх юм байна.

Охиныг харсан, үзсэн хүн байвал дараах утсанд мэдэгдэх аж. Холбогдох утас: 99882462, 99287632, 88663838, 85222227 (Гэрээс гарахдаа сурагчийн дүрэмт хувцас, хар цоохор куртиктэй гарсан) байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *