Айл өрхийн цахилгааны төлбөрийг төр дахин 6 сар төлөхөөр боллоо
Айл өрхүүдийн цахилгааны төлбөрийг “Эрдэнэт үйлдвэр”-ээс хөрөнгө оруулалт хийн хөнгөлөхөөр болжээ.
Тухайлбал, айл өрхийн тог цахилгааны хөнгөлөлттэй холбоотойгоор орон сууцны айл өрхийн 250 кВт хүртэл, гэр хорооллын айл өрхийн 350 кВт хүртэл төлбөрийг хөнгөлөх асуудал Засгийн газарт яригдаж шийдвэрлэгдэхээр явж байгаа талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлсэн.
Энэ дагуу 2022 оны долдугаар сарын 1-нийг хүртэл дээрх хөнгөлөлтийг үзүүлэхээр болсон байна. 250 кВт-350 кВт-аас дээш хэрэглээний төлбөрийн зөрүүг төлөх юм. Харин ААН-үүд өөрсдийн цахилгааны төлбөрийг төлнө.