Ханжоу 2022: М.Даваадорж хүрэл медаль хүртлээ

“Ханжоу 2022” Азийн наадмын өнөөдөр болсон жюү жицү барилдааны эрэгтэйчүүдийн 77 кг-д М.Даваадорж дагах барилдаанд Узбекистаны Уроков Ферузбекийг идэвхээр ялснаар хүрэл медалийн төлөө Сингапурын Тиан Лим Полтой хүч үзэж 5:0-оор яллаа.

Тэрбээр эхний даваанд Кувейтийн Насер Абдулкареемийг 2:0 оноогоор ялж, дараагийн даваанд Туркменистаны Желилмухаммед Хожамирадовыг 2:0-ээр илүүрхсэн юм.

Улмаар шөвгийн наймд БНСУ-ын Коо Бон Чёлд оноогоор хожигдоод байв.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *