“ONDO Holding” ХХК-ийн захирлаар Н.Мандуул томилогдлоо
“ONDO Holding” ХХК-ийн Ерөнхийлөгчөөр Н.Мандуул ажиллахаар болжээ. Тэрбээр өмнө нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Мөн ШӨХТГ-ын даргаар томилогдсон ч өнгөрсөн долоодугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн билээ.
Түүний шинэ ажил болох “ONDO Holding” ХХК нь: Үүрэн холбооны оператор “ONDO”, Дэвшилтэт технологийг бүтээгч “ANDOREAN”, Сансрын технологийн “ONDO SPACE” гэх гурван компанийг нэгтгэсэн толгой компани юм.