ҮЙЛ ЯВДАЛ: Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ

 Аравдугаар сарын 16-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: ХЗДХЯ-ны үүдэнд: МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ. Утас:9111-8403.

-“Дэлхийн хүнсний өдөр” тохиож байна. “Ус бол хүнс, ус бол амьдрал” хэлэлцүүлэг болно.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд, байнгын хороод хуралдана.

10.00 цагт. Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлдэг “Өвсний үндэс” хөтөлбөрийн хаалтын арга хэмжээ болно. Утас: 9458-2204.

11.00 цагт: Төв шууданд: Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д хүүхэд хамгааллын Ekids цонхтой болж буй талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийнэ. Утас 9910-3830.

14.00 цагт: “Хүннү палас”-д: Яруу найрагч Мишигийн Ширчинсүрэнгийн мэндэлсний 90 жилийн ойд зориулсан “Мишигийн Ширчинсүрэн:Туурвил зүй, өв сан” эрдэм шинжилгээний хурал болно.

14.00 цагт: Эх нялхасын эрүүл мэндийн төвд: Нийслэлийн 18-р сургуульд хордсон хүүхдүүд, эцэг эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал хийнэ.

16.00 цагт: “Корпорэйт конвеншн” төвд: “Улаанбаатар” олон улсын кино наадмын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Кино наадам “Сэр сэр салхи” киногоор нээлтээ хийнэ.

-Булган аймагт “Соёлын сэргэлт” 16 суманд үргэлжилж байна.

-Дархан хотын 62 жилийн ой болж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *